Эх хүүхэд эсэн мэнд амаржихад БЗДХ-аас сэргийлэх мэдлэгтэй байх хэрэгтэй гэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2018-04-03 19:02:58

Завхан/МОНЦАМЭ/. Завханы Амаржих газраас сумдын төрөх насны эмэгтэйчүүдэд үзлэг оношилгоог явуулын эмнэлгийн  үйлчилгээгээр дамжуулан  хийж байна.
Завхан аймаг нь 2014 оноос эхийн эндэгдэлгүй ажиллах зорилт тавьж эхийн эндэгдэл гаргалгүй ажиллаж байна.  Эх хүүхэд эсэн мэнд амаржихад бэлгийн замаар дамжих халдвараас сэргийлэх мэдлэгтэй байх нь чухал юм. Иймд явуулын эмнэлгийн үйлчилгээгээр БЗДХ-ын үзлэг шинжилгээг газар дээр нь чанар хүртээмжтэй зохион байгуулах зайлшгүй шаардлага байна. Тиймээс манай аймгийн Нэгдсэн эмнэлэг, Амаржих газраас таван эмч, сувилагчийн бүрэлдэхүүнтэй баг говийн болон хойд бүсийн зургаан сумын  иргэдэд үзлэг, оношилгоо, зөвлөгөөг өглөө.  Энэ үеэр залуучууд болон, төрөх насны эмэгтэйчүүдэд зөвлөгөө сургалт хийж БЗХӨ-өөс хэрхэн сэргийлэх, үзлэг оношилгоонд зайлшгүй хамрагдах шаардлагатай иргэдийг оношилгоонд заавал хамрууллаа.
Мөн жирэмсний хяналтанд байгаа 70 гаруй эмэгтэйчүүдэд зүрхний цахилгаан бичлэгийн (ЭКГ) болон ЭХО зөөврийн аппарат, цусан дахь сахарын хэмжээг хэмжигч буюу глюкометр, центрифуга зэрэг лабораторын зөөврийн аппаратууд, тэмбүү, HIV, H.pylori, В, С вирүсийн түргэвчилсэн тестүүдээр үйлчилсэн. Цаашид бид үлдсэн сумдаар мөн үзлэг оношилгоог хийнэ хэмээн аймгийн Амаржих газраас мэдээллээ.

Б.Мягмарсүрэн


Холбоотой мэдээ