Хүйтний улиралд мотоциклийн хөдөлгөөнийг хоригложээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
erdenechimeg@montsame.mn
2015-11-27 13:09:39

Сүхбаатар  аймгийн Засаг даргын  захирамжаар  жил бүрийн 11 дүгээр сарын 15-наас дараа оны 3 дугаар сарын 1 хүртэл  аймгийн нутаг дэвсгэрт  2 болон 3 дугуйтай  мотоциклийг замын хөдөлгөөнд оролцохыг хориглосоор 3 дахь өвөлтэйгээ золгож байна.

Өвлийн улиралд халтиргаа гулгаа  нэмэгдэж  байгаатай холбогдуулан зам тээврийн осол гэмтлээс  урьдчилан сэргийлэх  зорилгоор ийм шийдвэр гарсан бөгөөд  тус аймагт 2-3 дугуйтай  мотоцикль 2500  орчим  байдаг байна. 

Г.Сүхээ

Холбоотой мэдээ