ОХУ болон Умард Солонгосын гадаад хэргийн сайд нар яриа хэлэлцээ хийнэ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
МОСКВА. /ТАСС/. ОХУ-ын гадаад хэргийн сайд Сергей Лавров Умард Солонгосын гадаад хэргийн сайд Ри Ён Хо-той өнөөдөр яриа хэлэлцээ хийнэ гэж “ТАСС” агентлаг мэдээлэв. Ри Ён Хо-г ОХУ-ын Аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга Николай Патрушев хүлээн авсан байна.
Уулзалтын үеэр талууд Солонгосын хойгийн эргэн тойрны нөхцөл байдал, Ойрхи Дорнодын асуудал болон Ази-Номхон далайн бүс нутаг дахь аюулгүй байдлыг хангах шинэ арга хувилбарыг бүрдүүлэх хэтийн төлөв зэрэг олон улсад тулгамдсан асуудлуудаар төдийгүй хоёр талын харилцааны, тэр дундаа Орос болон Умард Солонгосын амьдрал дээр хэрэгжиж буй хамтын ажиллагааны үр ашгийг нэмэгдүүлэх асуудлаар санаа бодлоо солилцох аж.
Түүнчлэн, талууд ОХУ болон Умард Солонгосын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойд зориулсан хамтарсан арга хэмжээ зохион байгуулах, харилцан айлчлал хийх талаар ярилцах аж.
“ОХУ болон Умард Солонгос улс харилцан ашигтай хамтын ажиллагаа болон нөхөрлөлийн эртний холбоогоо зузаатгаж байна. Орос улс Умард Солонгос улстай сайн хөршийн, найрсаг харилцаагаа хөгжүүлэхийг тууштай эрмэлзэх болно” гэж ОХУ-ын гадаад хэргийн сайд мэдэгдсэн байна.

Э.Аянзаяа