О.Баасанхүү: Н.Багабандийг Оюутолгойн ТУЗ-өөс чөлөөлөх хүсэлт гаргасан

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2018-04-11 16:21:59
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын гишүүн О.Баасанхүү өнөөдөр Төрийн ордонд цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

Тэрбээр энэ үеэр хэлэхдээ, “Оюутолгой ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилтийг шалгаж санал, дүгнэлт гаргах” үүрэг бүхий ажлын хэсэгт ажиллаж буй ганц хуульч нь би юм. Одоогийн байдлаар шалгалт бүрэн хийгдээгүй байна. Гэхдээ Оюутолгойн ТУЗ-ийнхнөөс тодорхой мэдээлэл авах гэсэн боловч  ганц л хүн ирлээ. Миний бие Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Багабандийг Оюутолгойн ТУЗ-өөс чөлөөлөх хүсэлтээ Ерөнхий сайдад хүргүүллээ. Уг албан бичигт түүнийг нэн даруй, чадвал энэ 7 хоногт багтаж чөлөөлөхийг шаардсан. Шаардлагатай мэдээллийг шинэ хүнээс авах нь зүйтэй гэж үзэж байна. Энэ хүн  ТУЗ-д ямар ч үүрэггүй, цалин авч суудаг. Монголын Төр энэ хүнд өргүй" хэмээв.
“Оюутолгойн ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилтийг шалгаж санал, дүгнэлт гаргах” үүрэг бүхий ажлын хэсгийг УИХ-аас байгуулсан ба ажлын хэсгийг УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Дамба-Очир ахалж, дэд ахлагчаар УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва ажиллаж байгаа юм.
Б.Туул
Холбоотой мэдээ