Байгалийн баялгийг нийгэмчлэх нь гадаад ертөнцөөс хараат байдлаас салахад тус дөхөм үзүүлнэ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ЛА ПАЗ. (ПРЕНСА ЛАТИНА). “Байгалийн баялгийг нийгэмчлэх нь хувийн эзэмшилд байсан бөгөөд гадаадынхны эрх ашигт үйлчилж байсан стратегийн компаниудыг сэргээх боломж олгосон” гэж Боливийн Ерөнхийлөгч Эво Моралес мэдэгджээ.
ПРЕНСА ЛАТИНА агентлагийн мэдээлснээр, “Боливи улс АНУ-ын Элчин сайдын яам, Олон улсын валютын сан, Дэлхийн банкнаас улс төр, эдийн засгийн хувьд шууд хамааралтай байсан юм. Нийгмийн хөдөлгөөнүүдийн оролцоотойгоор бид энэ хараат байдлаас чөлөөлөгдөж, боливичуудын итгэлийг сэргээх боломжтой болсон билээ” гэж Э.Моралес тус улсын өмнөд хэсгийн Тарижа мужид “Banco Union” банкны шинэ барилгын нээлтийн ёслолд оролцохдоо тэмдэглэсэн байна.
Түүний хэлснээр, нийгэмчлэл нь тус улсын эдийн засгийн бодлогыг өөрчлөх боломж бүрдүүлсэн ажээ. Гадны бодлогоос хараат улс орон хэзээ ч хөгждөггүй гэж Боливийн төрийн тэргүүн үзэж байна.

Лу.Батбаяр