УИХ-ын гишүүн А.Сүхбатыг зодсон гэх хэргийг шалгаж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬУлаанбаатар /МОНЦАМЭ/ УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнийн хувийн бие хамгаалагч гэх Улсын начин Б.Одхүү УИХ-ын гишүүн, Дархан аварга А.Сүхбатыг бүлэглэн зодож гэмтээсэн хэрэг гарсан талаар хэвлэлүүд мэдээлж байна. Уг хэрэгтэй холбоотой асуудлыг Баянзүрх дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж эхэлжээ. Өнгөрсөн амралтын өдөр Бөхийн өргөөний гадна үүссэн асуудлын дараа цагдаагийн байгууллагаас Бөхийн өргөөг хамгаалалтад авч хэнийг ч дотогш нэвтрүүлэхгүй байгаа. Гэвч Бөхийн өргөөнд цоожтой өрөөнд сууж байсан УИХ-ын гишүүн, Дархан аварга А.Сүхбатыг Улсын начин Б.Одхүү 10 гаруй залуусын хамт өрөөг цөм өшиглөн орж, А.Сүхбатын биед халдаж, улмаар Бөхийн өргөөнөөс чирч гулдчиж гаргажээ. Тиймээс УИХ-ын гишүүн А.Сүхбат Шүүх эмнэлэгт хандаж, гэмтлийн зэргээ тогтоолгохоор болсон байна.
Ж.Батсайхан