Бөхмөрөн сумын нэгдсэн халаалтын үйл ажиллагааг шалгалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2018-04-18 20:49:51
  Увс /МОНЦАМЭ/. Аймгийн Мэргэжлийн хяналтын газраас Бөхмөрөн сумын нэгдсэн халаалтыг хариуцан ажилладаг “Дэвшил-Увс” компанийн халаалтын зуухны үйл ажиллагаанд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хяналт шалгалт хийсэн байна. Шалгалтаар ямар нэгэн ноцтой зөрчил илрээгүй байна.
Энэ үеэр тус компанийн ажилчид болон төсөвт байгууллагуудын мэргэжилтнүүд, инженер техникийн ажилчдад зориулж “Ажлын байрны эрсдэлийн үнэлгээ хийх аргачлал”, “Болзошгүй осол аваараас урьдчилан сэргийлэх тухай”, “Нам даралтын зуухны ашиглалт аюулгүй ажиллагаа” зэрэг сэдвээр сургалт хийжээ. Мөн “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн соёлыг төлөвлшүүлэхэд Залуучуудын оролцоог нэмэгдүүлье” сарын аяныг зохион байгуулж буй сумын ХАБЭА-н салбар зөвлөлийн үйл ажиллагаатай танилцаж, заавар чиглэл өгч, гарын авлага материал тараасан байна.
Увс аймгийн Бөхмөрөн сум нь 2015 онд буюу хамгийн анх сумын төвийн нэгдсэн халаалтад холбогдсон юм. Одоо тус сум нь Монгол Улсын шилдэг сум болох болзолыг хангаж, баруун бүсээсээ шалгараад байгаа билээ.
Б.Батхүү
Холбоотой мэдээ