Ховд аймгийн ЗТДГ-ынхан Увсад туршлага судалж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
Увс /МОНЦАМЭ/. Ховд аймгийн ЗДТГ-ын ТЗУХ-ийн даргаар ахлуулсан ажлын хэсэг өнөөдрөөс Увс аймгийн ЗДТГ-т ажиллаж “Чанарын удирдлагын тогтолцоо ISO 9001:2015/ MNS ISO 9001:2016 стандартыг нэвтрүүлсэн туршлагыг судалж байна.
Увс аймаг нь баруун бүсэд анх удаа Чанарын удирдлын тогтолцооны стандартыг нэвтрүүлсэн төрийн байгууллага юм. Уг стандартыг нэвтрүүлснээр төрийн захиргааны байгууллагын удирдлага, зохион байгуулалт, төрийн үйлчилгээ сайжирч, төр засгийн тогтвортой бодлого, үйл ажиллагаа бэхжиж, төрийн албан хаагчдын ажлын хариуцлага, ажилд хандах хандлага, ажлын үр бүтээл, иргэдэд үзүүлэх үйлчилгээний чанар сайжирсан байна.
Иймээс Ховд аймгийн ЗДТГ-ын хамт олон уг үйлчилгээг аймаг орон нутагтаа нэвтрүүлэхийн тулд ийнхүү Увс аймагт ирж туршлага судалж байна.

Б.Батхүү