С.Оюун: Хэрэг хийгээгүй хүмүүс хэлмэгдчих вий гэж санаа зовж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Төр нийгмийн нэрт зүтгэлтэн, УИХ-ын гишүүн, Дэд бүтцийн сайд Санжаасүрэнгийн Зориг агсны хөшөөнд түүний ар гэрийнхэн, Монголын ардчилсан холбоо болон нийслэлийн дүүргүүдийн ардчилсан намын төлөөлөгчид, иргэдийн төлөөлөл цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлэн дурслаа.
1998 оны 10 дугаар сарын 2-ны өдөр 36 насандаа бусдын гарт хэрцгийгээр амиа алдсан С.Зориг амьд сэрүүн байсан бол өнөөдөр 56 нас хүрэх байлаа. Энэхүү аймшигт хэрэг гарснаас хойш даруй 19 жил 5 сар 18 хоног улиран оджээ.
Хэрэг илрэхгүй байсаар 18 жилийн дараа С.Зоригийн аллагын хэргийн үйлдэгчдийг илрүүлсэн хэмээн Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарт 18-23 жилийн ял оноосныг олон түмэн эргэлзээтэй хүлээж авсан билээ. Тэд хэрэг үйлдсэн хэмээн ял авсан хүмүүсийн цаадах захиалагчийг нь нэхсээр байгаа бөгөөд улс төрийн зорилготой хүн амины хэргийн гол эзнийг олох ёстой хэмээн хууль хяналтын байгууллагуудыг шүүмжилдэг. Жирийн иргэдээс гадна УИХ-ын хэд хэдэн гишүүн ч ийм шаардлага тавьсаар байгаа.
Өнөөдөр ч С.Зоригийг хөнөөсөн хэргийг захиалсан, зохион байгуулсан үйлдлийг хууль хяналтынхан шалгаж байна. Өчигдөр уг хэрэгтэй холбоотой шинэ мэдээллийг Нийслэлийн прокурорын газраас хийлээ. Уг мэдээлэлд "С.Зоригийн амь насыг хөнөөсөн эрүүгийн хэрэгт уг хэргийг захиалсан, зохион байгуулсан үйлдлийг шалгаж байх явцад шинээр цугларсан нотлох баримтуудаар түүний хамтран амьдрагч Б.Булганд 2018 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр эрүүгийн хэрэг үүсгэж, НПГ-аас яллагдагчаар татсан" гэж мэдэгдсэн юм.

С. Зориг агсны дүү С.Оюун ярихдаа : Өнгөрсөн жилийн 3 шатны шүүхээр орсон энэ асуудалд манай гэр бүл тодорхой байр сууриа илэрхийлсэн. Нэгдүгээрт, шүүх хуралдааныг нээлттэй явуулж, энэ хэргийг нээлттэй болгооч гэсэн. Шүүх хуралдаан нээлттэй болоогүй. Гэхдээ хэргийн материалыг нээлттэй болгох шийдвэрийг тухайн үед Ц.Нямдоржийн санаачлагаар Засгийн газраас гаргасан. Үүнийг бид зөв гэж үзэж байгаа. Харин өнөөдрийг хүртэл ажил хэрэг болоогүй. Шийдвэр гарснаас хойш энэ асуудал нээлттэй болсон эсэхийг хэвлэл мэдээллийнхэн, сэтгүүлчид холбогдох байгууллагуудаас нь асуугаасай гэж бодож байна. Алдсан хүн 10 тамтай гэдэг. Ар гэрийнхэн бидний зүгээс эргэлзэх зүйлүүд үүсч болохоор байна. Хавтаст хэргийн материал нээлттэй болж байж л эргэлзэх ёстой юм уу, эсвэл шүүх, цагдаа зөв шийдсэн үү гэдгийг олон түмэн, хуульчид дэнслэх эрхтэй болох юм. Энэ бол маш чухал. Мэдээж захиалагч нь илрээсэй, жинхэнэ хэрэг хийсэн хүмүүс нь ял битгий завшчихаасай гэж бодож байгаа, мөн хэрэг хийгээгүй хүмүүс хэлмэгдчих вий гэж санаа зовж байна. Шүүх, цагдаа, хуулийн байгууллага нь зөв яваасай гэж хүсч байна, шаардаж, байна, сэтгэл зовниж байна” гэв.

Өнөөдөр С.Зориг агсны хөшөөнд цэцэг өргөх ёслолын үеэр “Цаазлагдсан улс төрийн хэлмэгдэгчдийн хүүхэд” ТББ-ын тэргүүн, хэлмэгдэгч судлаач, ахмад настан Д.Дашдаваа, Төрийн гурван өндөрлөгт хандаж гаргасан шаардлагыг энд цугласан олонд уншиж танилцуулсан юм. Уг шаардлагад, Хэргийн захиалагч илрэхгүй 20 жил болох гэж байна. Иймд олон улсын байгууллага болон гадаадын улс орнуудаас туслалцаа авч хэргийг нэн даруй илрүүлэхийг шаардсан байв. Тус шаардлагад дэмжигчдийг гарын үсэг, хаягаа бичихийг уриаллаа.

Д.Өлзий