Туркт эдийн засгийн хориг арга хэмжээ авлаа

ДЭЛХИЙН МЭДЭЭ
aminaa@montsame.mn
2015-11-30 09:14:49

МОСКВА. /Аnadolu/. 11 дүгээр сарын 24-нд Оросын бөмбөгдөгч онгоцыг Туркийн сөнөөгч онгоц буудан унагасны дараа Туркт эдийн засгийн хориг арга хэмжээ авах тухай зарлигт Оросын Ерөнхийлөгч Владимир Путин гарын үсэг зуржээ.

Туркийн харьяалалд багтдаг зарим байгууллагыг эдийн засгийн үйл ажиллагаа явуулахыг  хориглож, Турк улсаас гаралтай зарим барааг түр хязгаарлах захирамжид В.Путин гарын үсэг зурсан тухай Кремлиэс мэдэгдлээ.

Мөн 2016 оны 1 дүгээр сарын 1-ээс эхлэн Оросын ажил олгогчид Туркийн иргэдийг ажилд авахыг хориглосон байна.

Хориг арга хэмжээний дагуу, 2016 оноос эхлэн Туркийн иргэд Орост визгүй зорчихыг Оросын талаас түр зогсоосон байна. Турк руу аялах сонирхолтой Оросын иргэдэд тус улсын аялал, жуулчлалын агентлагууд үйлчлэхгүй юм.

Турк, Оросын хооронд захиалгат нислэгийг хориглосон бөгөөд Азовын болон Хар тэнгис дэх Оросын усанд хөвж буй Туркийн хөлөг онгоцонд тавих аюулгүй байдлын хяналтыг Орос чангатгана.

Х.Аминаа

 

Холбоотой мэдээ