Хориг арга хэмжээг үргэлжлүүлэх бодолтой байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
172@montsame.mn
2018-04-23 08:27:43
МОСКВА. /РИА Новости/. “Их долоогийн” улсууд Украинд Оросын явуулсан хүлээн зөвшөөрөхийн аргагүй үйлдлийн улмаас тус улсын эсрэг авч хэрэгжүүлж буй хориг арга хэмжээг үргэлжлүүлэх бодолтой байна гэж Канадын гадаад хэргийн яам Twitter хуудсаараа дамжуулан мэдээлжээ.
 
РИА Новости агентлагийн мэдээлснээр, “Их долоогийн” улсуудын гадаад хэргийн сайд нар олон улсын эрх зүйн хэм хэмжээнд үндэслэсэн дэлхийн дэг журмыг хүндэтгэн мөрдөхөө нотлов. Украинд өрнөсөн үйл явдалтай холбоотойгоор Оросын эсрэг нэвтрүүлсэн хориг арга хэмжээ үргэлжилнэ” гэж дээрх мэдээнд тэмдэглэсэн байна.
 
“G7”-ийн төлөөлөгчид Украины асуудлаар нэгдмэл байр суурьтай байгаагаа хийгээд тус улсад дэмжлэг үзүүлэх бодолтой байгаагаа илэрхийлжээ.
 
Лу.Батбаяр

Холбоотой мэдээ