Газрын тосны үнэ өсч байна

Дэлхийд | Эдийн Засаг
172@montsame.mn
2018-04-24 13:02:41
МОСКВА. /РИА Новости/. Өчигдөр орой болсон арилжааны үеэр Brent маркийн газрын тосны үнэ 2014 оны 11 дүгээр сарын 26-наас хойш анх удаа 75 ам.долларт хүрсэн хэдий ч дараа нь эргээд бага зэрэг буурсан байна.
 
Зургадугаар сард нийлүүлэх WTI маркийн газрын тосны үнэ 0,7 хувиар өсч, 68,88 ам.долларт хүрчээ.
 
Ойрхи Дорнодод геополитикийн нөхцөл байдал хурцадсан нь газрын тосны үнэ өсөхөд нөлөөлж байгаа аж. Саудын Арабын агаарын цэргийн хүчний довтолгооны үеэр Йеменийн Улс төрийн дээд зөвлөлийн тэргүүн, тус улсын эрх баригч “Ансар Алла” бүлэглэлийн удирдагчдын нэг Салех ас-Саммад амь үрэгдсэн тухай даваа гарагт олон нийтийн мэдээллийн хэрэгслүүд мэдээлсэн байна.
 
Лу.Батбаяр
Холбоотой мэдээ