Нарийн мэргэжлүүд хөдөлмөрийн зах зээл дээр эрэлттэй байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunzaya@montsame.mn
2018-04-24 16:39:26
Улаанбаатар/МОНЦАМЭ/. Сонгинохайрхан дүүргийн Ирээдүй цогцолбор 2 дугаар ахлах сургуулийн 250 гаруй ахлах ангийн сурагчдын дунд “Ирээдүйн эзэд-2018” мэргэжил сонголтын аяны ээлжит сургалтыг зохион байгууллаа.   
 
Сургалтаар мэргэжлийн чиг баримжаа олгох, мэргэжлээ хэрхэн зөв сонгох талаар Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын Залуучуудын хөгжлийн газрын ахлах мэргэжилтэн Н.Мандуул мэргэжлээ хэрхэн сонгох талаар мэдээлэл, зөвлөгөө өгөв. Тэрээр Хөдөлмөр нийгмийн хамгааллын судалгааны институтээс 2017 онд хийсэн судалгаанд их, дээд сургууль төгсөгчдийн 60 гаруй хувийг бизнесийн удирдлага, багш, боловсрол судлал, олон улсын харилцаа, анагаах ухаан, бүх төрлийн инженерийн чиглэлээр төгсөгчид эзэлж буй юм. Тиймээс бүх сурагчид заавал их дээд сургууль төгсөх нь чухал биш. Оёдол эсгүүр, гар урлал, гоо сайхан, зүймэл даавуун урлал, гутал урлал, авто засвар, авто цахилгаан, гар утас засвар гэх мэт нарийн мэргэжлүүд хөдөлмөрийн зах зээл дээр эрэлттэй байгааг онцлов. 
Мэргэжил сонголтын талаар ганцаарчилсан зөвлөгөө, мэдээллийг Хөдөлмөр, халамж үйлчилгээний ерөнхий газрын http://hudulmur-halamj.gov.mn/ сайтаас авах боломжтой юм.
Холбоотой мэдээ