Улаанбаатарт 18-20 хэм дулаан

ЛАВЛАГАА
ariunzaya@montsame.mn
2018-04-25 09:04:28
Улаанбаатар/МОНЦАМЭ/. Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бага зэргийн бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй.

Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч зөөлөн шороон шуурга шуурна. Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 14-19 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 21-26 градус, бусад нутгаар 18-23 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч зөөлөн шороон шуурга шуурна. 18-20 градус дулаан байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 4 градус дулаан, харьцангуй чийг 38 хувь, агаарын даралт 865 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө бага зэрэг өснө.
Холбоотой мэдээ