Ираны цөмийн хөтөлбөрийн асуудлаарх хэлэлцээрийг шинэчлэн байгуулах саналыг Э.Макрон дэвшүүлжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ВАШИНГТОН. /Америкийн дуу хоолой/. Ираны цөмийн хөтөлбөрийн асуудлаарх хэлэлцээрийг хадгалан авч үлдэхийн тулд хэлэлцээрийг шинэчлэн байгуулах саналыг Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон дэвшүүлсэн тухай “Америкийн дуу хоолой” агентлаг мэдээллээ.
АНУ-д төрийн айлчлал хийж буй Э.Макрон энэ саналыг өчигдөр Дональд Трамптай Цагаан ордонд хэлэлцээ хийх үеэрээ дэвшүүлсэн байна.
Уг хэлэлцээний дараа хамтарсан хэвлэлийн бага хурал хийх үеэрээ Э.Макрон хэлэхдээ “Ираны цөмийн болон баллистик пуужингийн хөтөлбөрийн асуудлаарх хэлэлцээрийг шинэчлэн байгуулах саналыг би дэвшүүлсэн” гэжээ.
Барак Обамагийн засаг захиргааны үед Иран болон дэлхийн зургаан гүрний хооронд байгуулсан цөмийн хөтөлбөрийн асуудлаарх хэлэлцээрийг Д.Трамп “маш муу хэлэлцээр” болсон гэж шүүмжилж, энэ хэлэлцээрээс АНУ-ыг гаргах тухай нэг бус удаа цухуйлгаж байсан юм.
Гэхдээ Д.Трамп өчигдрийн хэвлэлийн бага хурлын үеэр энэ хэлэлцээрийн талаар огт ам нээгээгүй байна. Уг хэлэлцээрийг хэрхэхийг шийдвэрлэх сүүлчийн хугацаа ирэх сарын 12-нд дуусах юм.
Ираны эсрэг авсан хориг арга хэмжээнүүдийг цуцлахаар болсны хариуд тус улс цөмийн хөтөлбөрөөсөө татгалзах тухай хэлэлцээрийг 2015 онд АНУ болон Франц улстай байгуулсан билээ. Хэрвээ энэ хэлэлцээрээс АНУ гарвал “маш их сөрөг үр дагавар гарна” гэж Иран анхааруулсаар байгаа юм.

Г.Доржханд