“Эх түүх, өв соёл” үзэсгэлэнгийн нээлт боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2018-04-25 14:46:32
 Увс /МОНЦАМЭ/. “Эх түүх, өв соёл” үзэсгэлэнгийн нээлт өнөөдөр аймгийн Музейд боллоо. Музейн 70 жилийн ойг угтаж хийж байгаа уг үзэсгэлэнгийн нээлтэд аймгийн удирдлагууд оролцож, мэндчилгээ дэвшүүлсэн юм.
Энэ үеэр Фронт Бадам буюу Эх орны дайны үед фронтод агт морь, амбан шараас өгсүүлээд аль байдгаа бэлэглэж байсан Энгэлийн Бадамын тухай түүний ач хүү Н.Түвшинжаргал нандин дурсамжаа хурсан олонтой хуваалцлаа.
Тэрчлэн Увс аймгийн Баялаг бүтээгчдийн холбооны тэргүүн Л.Баяртсайхан өөрийн урласан икэл хөгжмийг бэлэглэж, Музейн сан хөмрөгийг баяжуулсан юм. Үзэсгэлэнг дэглэхэд хамтарч ажилласан Э.Бадамын ач хүү Н.Түвшинжаргал, Л.Баяртсайхан нарт аймгийн Музейн хамт олон Талархал гардууллаа.
Б.Батхүү
Холбоотой мэдээ