Шинэ хэлэлцээрийг бэлтгэн боловсруулах чиглэлд хамтран ажиллах шаардлагатай гэж үзэж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2018-04-26 09:14:45
ВАШИНГТОН. /ТАСС/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын гаргах шийдвэрээс үл хамааран Францын эрх баригчид Ираны цөмийн хөтөлбөрийн асуудлаархи илүү өргөн хүрээтэй, шинэ хэлэлцээрийг бэлтгэн боловсруулах чиглэлд хамтран ажиллах шаардлагатай гэж үзэж байна хэмээн тус улсын Ерөнхийлөгч Эммануэль Макрон Вашингтон хотод болсон хэвлэлийн бага хурал дээр мэдэгджээ.

Түүнчлэн тэрбээр хэлэхдээ “Д.Трамп ямар шийдвэр гаргахыг мэдэхгүй хэдий ч тэрбээр Ираны цөмийн хөтөлбөртэй холбоотой олон талын хэлэлцээрээс гарна гэж би бодож байна” гэжээ.
Э.Аянзаяа 
Холбоотой мэдээ