Эмийн зохистой хэрэглээг төлөвшүүлэхэд анхаарал хандуулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2018-04-26 13:39:57
Увс /МОНЦАМЭ/. Улаангом сумын "Мөнхбишрэлт" Өрхийн эрүүл мэндийн төвөөс Олон улсын сувилагчдын өдрийг угтаж “Эмийн зохистой хэрэглээг төлөвшүүлье” сэдэвт өдөрлөгийг өчигдөр зохион байгуулаа.
Энэ үеэр тус Өрхийн эрүүл мэндийн төвийн эмч, сувилагч нар эмийн зохистой хэрэглээний талаарх зөвлөлгөө мэдээллийг ард иргэдэд өгсөнөөс гадна эрүүл мэндийн туслагч нар дүрийн тоглолт хийсэн юм. Тэрчлэн, эмийн зохистой хэрэглээ, эрүүл мэндийн зөвлөгөө, мэдээлэл бүхий гарын авлагыг 150 иргэнд тараалаа. Өдөрлөгт “Анагаах тун”, “Хаш”, “Өгөөмөр аминдэм”, “Эм импекс”, “Дэлгэрэх” эмийн сангийн хамт олон оролцож, тус эмнэлгийн харъяанд байдаг хүүхэд, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд витамин, хүүхдийн аяга, тоглоом, өвчин намдаах наалт, барагшун зэргийн бэлэглэж, эмийн талаар мэдээлэл сурталчилгаа хийсэн юм.
Б.Батхүү
Холбоотой мэдээ