ТОП-100 жагсаалтыг "Эрдэнэт", "Эрдэнэс Таван Толгой", "Оюу Толгой" тэргүүлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
gantuya@montsame.mn
2018-04-27 17:36:17
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ хамтран Монголын ТОП-100 Аж ахуйн нэгжийг /ААН/ эрэмбэлж, өргөмжлөн гардуулах үйл ажиллагааг гурав дахь жилдээ зохион байгууллаа.

ТОП-100 ААН-ийг шалгаруулах үйл ажиллагаа 17 жилийн өмнө анх эхэлж байсан бөгөөд шинэ аргачлалаар эрэмблээд гурав дахь жилтэйгээ золгож буй юм. Уг шалгаруулалтыг Сангийн яам, Гааль, Татварын ерөнхий газар, Нийгмийн даатгалын ерөнхий газар, Оюун өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Санхүүгийн зохицуулах хороо зэрэг байгууллагын статистик мэдээлэлд үндэслэн эрэмбэлжээ.

Ингэхдээ ААН-ийн үндсэн таван үзүүлэлтийг чухалчилсан нь:  
  • Тухайн жилийн орлого
  • Улсын төсөвт оруулсан татвар
  • Нийгмийн даатгал төлсөн ажиллагсдын тоо
  • Ашиг
  • Хөрөнгийн хэмжээ байсан аж.  
Монгол Улсын ТОП-100 ААН-ийн шинэ жагсаалтын эхний тавд "Эрдэнэт Үйлдвэр" ХХК, "Эрдэнэс Таван Толгой" ХК, "Оюу Толгой" ХХК, "Хаан банк", "Энержи Ресурс" ХХК орж тэргүүллээ. Харин групп, компаниудаар нь авч үзвэл "М Си Эс", "Петровис", "Номин", "Шунхлай" группууд тэргүүлжээ. 

Үйл ажиллагааны чиглэлээр нь харвал: 
  • Худалдаа, үйлчилгээний 25
  • Уул уурхайн 22,
  • Газрын тосны хангамжийн 13,
  • Хүнс үйлдвэрлэлийн 9,
  • Банк санхүүгийн 8,
  • Цахилгаан дулааны үйлдвэрлэлийн 7,
  • Харилцаа холбооны 6,
  • Барилга, замын 3,
  • Хүнд үйлдвэрийн 3,
  • Тээвэр ложистикийн 2,
  • Хөнгөн үйлдвэрийн 1 компани,
  • Бусад салбарын 2 ААН тус тус байна. 
Нэр бүхий 65 аж ахуйн нэгж гурван жил дараалан “ТОП-100” аж ахуйн нэгжид багтсан бол шинээр 17 аж ахуйн нэгж нэмэгджээ. ТОП-100 ААН-ийн борлуулалтын орлого 2017 оны байдлаар өмнөх оноос 30 орчим хувиар, улсын төсөвт төлсөн татварын хэмжээ 1,9 дахин нэмэгдэж 3,2 их наяд төгрөгт хүрчээ. ААН-үүд Монгол Улсын төсвийн татварын орлогын 50 орчим хувийг бүрдүүлж 80 орчим мянган хүнийг ажлын байраар хангасан байна.


ТОП-100 ААН-ийн өргөмжлөлийг Ерөнхий сайд У.Хүрэлсүх Төрийн ордонд гардуулж, үг хэлсэн юм. Тэрбээр "Худалдааны салбар өнгөрсөн онд 14 хувиар, боловсруулах салбар 36 хувиар, уул уурхайн олборлох салбар 26 хувиар, ХАА-н салбар 44 хувиар тус тус өсжээ. ДНБ-ий өсөлт 5 хувиар өссөн. Үүнд та бүхний оруулсан хувь нэмэр хамгийн чухал нөлөө үзүүлсэн. Өвөг дээдсээс бидэнд уламжлуулан үлдээсэн газрын хэвлий дэх бяалаг бидэнд хүнд үеийг давахад тусаллаа. Хөгжлийн ачааны хүндийг үүрч, салбар бүртээ тэргүүлж буй эгэл баатрууд та бүхэн юм шүү. Засгийн газрын нэрийн өмнөөс болон хувиараа чин сэтгэлийн баяр хүргэе. Бизнес эрхлэгчид ажлаа хэвийн явуулах, хөрөнгө оруулалт, бизнесийн таатай орчин бүрдүүлэх, тулгарч болох макро эрсдэлийг бууруулахад Засгийн газар онцгой анхаарч ажиллана. Бизнес эрхлэхэд ээлтэй, ажлын байр бий болгоход чиглэсэн, тэгш шударга татварын орчныг бий болгохыг зорьж, шударгаар бизнес эрхлэгч, сайн татвар төлөгчийг дэмжин татварын зардлыг нь бууруулна" гэсэн юм.  

МҮХАҮТ-ын ерөнхийлөгч Б.Лхагважав “Сүүлийн хоёр жилд эдийн засаг өндийсөн нь бизнес эрхлэгч нарын ажлын үр дүн юм. 2017 онд төлсөн та бүхний төлсөн татвар улсын хэмжээнд төвлөрүүлсэн татварын 50 хувийг бүрдүүлжээ. Өнгөрсөн онд татварын нийт орлого 60 хувиар нэмэгдсэн" гэв. 



МОНГОЛ УЛСЫН 2017 ОНЫ “ТОП-100” АЖ АХУЙН НЭГЖ-ийн танилцуулж байна. 

1 “Эрдэнэт үйлдвэр” ХХК
2 “Эрдэнэс -Таван толгой “ХК
3 “Оюу Толгой” ХХК
4 Хаан банк
5 “Энержи Ресурс”  ХХК
6 Монголын Алт (Мак) ХХК
7 Худалдаа Хөгжлийн банк
8 “Тийсс Монгол” ХХК
9 “НИК” ХХК
10 “Тавантолгой” ХК
11 Төрийн банк
12 “АПУ” ХК
13 Голомт банк
14 “Улаанбаатар төмөр зам” ХНН
15 Хас банк
16 “Мобиком корпораци” ХХК
17 “Цайрт минериал” ХХК
18 “Ти Ти Жи Ви Си Өү” ХХК
19 “Дулааны 4-р Цахилгаан Станц” ТӨХК
20 “Вагнер Ази тоног төхөөрөмж” ХХК
21 “МИАТ” ХК
22 “Номин тав трейд” ХХК
23 “Говь” ХК
24 “Рэдпаф Монгол” ХХК
25 “Саусгоби сэндс” ХХК
26 “Юнител” ХХК
27 “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ“ ТӨХК
28 “М-Си-Эс кока-кола” ХХК
29 “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК
30 “Магнай Трейд” ХХК
31 “Ай Си Ай Си” ХХК
32 Болдтөмөр Ерөө гол ХХК
33 “Сод Монгол Групп” ХХК
34 “Апу Трейдинг” ХХК
35 Монгол Улсын Хөгжлийн Банк
36 “Монголросцветмет” ХХК
37 “Шунхлай” ХХК
38 “Петростар” ХХК
39 “Багануур” ХК
40 “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК
41 “Мэдээлэл холбооны сүлжээ” ТӨК
42 “Дулааны 3-р цахилгаан станц” ТӨХК
43 “Спирт Бал Бурам” ХХК
44 “Шинь Шинь” ХХК
45 “Номин трейдинг” ХХК
46 “Эрдэнэт Булганы цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК
47 Улаанбаатар хотын банк
48 “Саппорт сервисес Монголиа” ХХК
49 “Алтангадас Трейд” ХХК
50 Капитрон банк
51 “МоЭнКо” ХХК
52 “М-Ойл групп” ХХК
53 “Си Өү Эй Эл” ХХК
54 “Жэйкобс инженеринг” ХХК
55 “Монгол Тамхи Со” ХХК
56 “Өсөх зоос” ХХК
57 “Скайтел” ХХК
58 “Волтам” ХХК
59 “Таван Богд” ХХК
60 “СББ трейд” ХХК
61 “Жем Интернэшнл” ХХК
62 “М-Си-Эс Интернэйшнл” ХХК
63 “Юнивишн” ХХК
64 “Монос Фарм Трейд” ХХК
65 “Трансвест Монголиа” ХХК
66 “Шунхлай Трейдинг” ХХК
67 “М-Си-Эс Проперти” ХХК
68 “М-Си-Эс Азиа Пасифик Брюэри” ХХК
69 “Баян Айраг Эксплорэйшн” ХХК
70 “Талх Чихэр” ХК
71 “Сонгино Хангай” ХХК
72 “Скай Хайпермаркет” ХХК
73 “Алтайн Хүдэр” ХХК
74 “МТ петролиум” ХХК
75 “Номун Табак” ХХК
76 “Тэс Петролиум” ХХК
77 “Жи-мобайл” ХХК
78 “Номин Холдинг” ХХК
79 “Петрочайна Дачин Тамсаг” ХХК
80 “Монсуль” ХХК
81 “Дорнод бүсийн эрчим хүчний систем” ТӨХК
82 “Эко Констракшн” ХХК
83 “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК
84 “МСМ групп” ХХК
85 “Премиум Конкрит” ХХК
86 “Эко Алтан Заамар” ХХК
87 “Тотал Дистрибюшн” ХХК
88 “Шивээ-Овоо” ХК
89 “Бласт” ХХК
90 “Ойн Бирж” ХХК
91 “Моннидер” ХХК
92 “Монполимет групп” ХХК
93 “Алтан Жолоо Трейд” ХХК
94 “Шарын Гол” ХК
95 “Алтан Тариа” ХХК
96 “М-Си-Эс Холдинг” ХХК
97 “Монос Улаанбаатар” ХХК
98 “Шангрила-Улаанбаатар Хотел” ХХК
99 “Таван Богд Фүүдс” ХХК
100 “Цахиур” ХХК
 
Н.Гантуяа
Гэрэл зургийг Б.Чадраабал
Холбоотой мэдээ