Засгийн газар ээлжит бусаар хуралдав

Монголын мэдээ | Улс төр
mn_tuul@montsame.mn
2018-04-30 16:28:44
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Засгийн газар өнөөдөр 14:00 цагаас ээлжит бус хуралдаан зарлан хуралдууллаа.

Хуралдаанаар Монгол Улсын 2019 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2020-2021 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийг хэлэлцэв. Холбогдох хуулийн дагуу дээрх хуулийн төслүүдийг Засгийн газраас УИХ-д жил бүрийн тавдугаар сарын 1-ний дотор өргөн мэдүүлдэг юм.
Холбоотой мэдээ