Цэрэг татлага эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2018-05-01 16:04:00
Сүхбаатар /МОНЦАМЭ/. 2018 оны нэгдүгээр ээлжийн цэрэг татлагын урьдчилсан үзлэг сумдад явагдаж, нарийн мэргэжлийн эмч нарын хоёрдугаар шатны үзлэг Баруун-Урт суманд үргэлжилж байна. Цэргийн албанд тэнцсэн залуус маргааш Дорнод аймгийг зорино. 

“Манай аймгийн залуусын цэргийн алба хаах хүсэл сонирхол өндөр байдаг. Энэ жилийн хувьд бид сонгогдсон сумдынхаа 18-25 насны оюутан залуусд зарлан дуудах хуудас хүргүүлж, бүгдийг үзлэгт хамруулж байгаа. Тийм учраас ачаалал их байна. Эрүүл мэнд болон ар гэрийн гачигдал, зайлшгүй хүндэтгэх шалтгаантай хүмүүс цэргийн албыг бусад хэлбэрээр хаах ёстой. Мөнгөн төлбөр төлж хаах хэлбэрийг зарим хүмүүс сонгодог. Гэхдээ жилд дунджаар тэдгээр иргэдийн 50 гаруй хувь нь л мөнгөө төлсөн байдаг. Бусад нь төлдөггүй. Тиймээс бид цэргийн албыг биеэр нь хаалгахыг илүүд үздэг.” гэж цэрэг татлагын товчооны нарийн бичгийн дарга Б.Батбаатар хэллээ.

Харин аймгийн хэмжээнд ойролцоогоор жилд 15-20 хүн цэргийн албыг дүйцүүлэх хэлбэрээр хаадаг аж.

Сүхбаатар аймгийн хувьд энэ жил Сүхбаатар, Халзан, Түвшинширээ, Уулбаян, Мөнххаан, Баруун-Урт гэсэн долоон сумаас цэрэг татаж байна.
Т.Одончимэг
 
 
Холбоотой мэдээ