Бэлгийн замын халдварт өвчин ихсэх хандлагатай байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
erdenechimeg@montsame.mn
2015-11-30 21:16:05

2015 оны эхний 10 сарын байдлаар нийт 6500 хүнд үзлэг хийснээс бэлгийн замын халдварт өвчний 284 тохиолдол бүртгэгдсэн байна. Үүнээс 123 нь тэмбүү, 102 заг хүйтэн, 59-н трихомоназ илэрсэн байна.

Сүүлийн жилүүдэд бэлгийн замын  халдварт өвчин ихсэх хандлагатай байгааг АНЭ-ийн ДОХ/БЗДХ-ын тасгийн эрхлэгч Ж.Уранчимэг хэлж байна. Цэргийн анги байрладаг болон хил залгаа байдаг сумдад өвчлөл их байгаа бөгөөд ерөнхий боловсролын сургуулийн хүүхдүүд эрт бэлгийн хавьталд орж байгаа нь уг өвчлөл ихсэх нэг шалтгаан болж байгаа гэнэ.

Сүхбаатар аймагт сүүлийн 3 жил явуулын амбулаторийн үзлэг хийгдэж байгаа. 2015 оны хувьд 5 суманд очиж 15-49 насны хүмүүсийг олон төрлийн үзлэг шинжилгээнд хамруулсан байна. Ингэснээр аливаа өвчнийг эрт үед нь илрүүлэх,   эмчлэх,  2-р шатлалын эмнэлэгт зуучлах гээд олон талын ач холбогдолтой юм.

Сүхбаатар аймаг Т. Одончимэг

 

Холбоотой мэдээ