Зүүн Хойд Азийн уран зургийн үзэсгэлэнд Монголын зураачид оролцов

МОНГОЛЫН МЭДЭЭ
dogsom@montsame.mn
2015-09-08 18:45:45

Бээжин хотноо “Зууны Мандал” галерейд Зүүн Хойд Азийн /ЗХА/-ийн орнуудын уран зургийн үзэсгэлэн  өнөөдөр нээлтээ хийлээ.

Зохицол ба Ялгарал үзэсгэлэнг БНХАУ-ын Гадаад яам, Соёлын яам  санаачлан Хятадын олон улсын   Радио,  Хятадын  Соёлын хөгжлийн тусгай сан, Хубэй мужийн  Хуан ган хотын суртал ухуулгын газар зохион байгуулж байгаа юм. Үзэсгэлэнд Монгол, Хятад, Япон, БНСУ, БНАСАУ-ын  уран бүтээлчдийн 200 гаруй шилдэг бүтээл дэлгэгдэв. Энэхүү үзэсгэлэн  Бээжин хотноо энэ сарын 8-13 ны өдөр үргэлжлэх  юм байна. 

Нээлтийн ёслолын ажиллагаанд   БНХАУ-ын  Гадаад харилцааны яам,  Монгол Улс, БНСУ, Япон улсуудаас БНХАУ-д суугаа элчин сайдын яамны төлөөлөл, Хятадын Олон улсын радиогийн удирдлага,  Хятадын олон нийтийн дипломат харилцааны нийгэмлэгийн удирдлага, уран зураачид, үзэгчид  зэрэг 200 гаруй төлөөлөл оролцов.

Монголын залуу уран бүтээлч  Х.Заяат, Чулуунбаатар, Н.Лхагвадорж, Х. Мөнхбаатар, Л.Бумдорж, Н.Батбаяр, Д.Гантөгс, С.Чулуунбаатар, Р.Чинзориг нарын 20 гаруй шилдэг бүтээл олны сонирхлыг гойд татаж өндөр үнэлгээ авч байна.

 

Бээжин хот Д.Энхчимэг

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд