Арменийн ерөнхий сайдад Н.Пашиняны нэрийг дахин дэвшүүлжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ЕРЕВАН. /ТАСС/. Арменийн ерөнхий сайдын албан тушаалд сөрөг хүчний удирдагч Никол Пашиняны нэрийг албан ёсоор дахин дэвшүүлжээ. Энэ тухай тус улсын Үндэсний хурлын хэвлэлийн алба мэдээлсэн байна.
Дахин санал хураалт энэ сарын 8-нд буюу ирэх мягмар гарагт болох юм. Н.Пашинян ерөнхий сайдаар сонгогдохын тулд 53 санал авах шаардлагатай байсан хэдий ч парламентын мягмар гарагт болсон тусгай хуралдаанд оролцсон 103 депутатаас түүнийг 45 хүн дэмжсэн билээ. Ирэх сонгуульд парламентын депутатуудын гуравны нэгээс багаүй хүний дэмжлэгийг авах нэр дэвшигчийг дэмжих бодолтой байгаагаа Арменийн эрх баригч Бүгд найрамдах нам өмнө нь мэдэгдсэн юм.
Риа Новости агентлагийн мэдээлснээр, Арменийн эрх баригч Бүгд найрамдах намын мэдэгдэлтэй холбоотойгоор тус улсад өрнөөд байсан эсэргүүцлийн ажиллагаа, жагсаал цуглааныг түр зогсоосон байна.

Э.Аянзаяа