Д.Трамп Өмнөд Солонгосын ерөнхийлөгчийг Цагаан ордонд хүлээн авч уулзана

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2018-05-05 10:56:22
ВАШИНГТОН. /ТАСС/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мүн Жэ Иныг энэ сарын 22-нд Цагаан ордонд хүлээн авч уулзана. Энэ тухай Цагаан ордны хэвлэлийн алба мэдээлжээ.

“Энэхүү уулзалт нь хоёр улсын бат бөх, найрсаг харилцааг онцлон тэмдэглэх зорилготой юм. Түүнчлэн уулзалтын үеэр талууд Д.Трамп болон Умард Солонгосын удирдагч Ким Жөн Ун нарын уулзалтын талаар хэлэлцэнэ” хэмээн тус мэдэгдэлд дурджээ.

Одоогоор АНУ болон Умард Солонгосын эрх баригчид хоёр улсын удирдагчдын уулзалтын талаархи нарийн ширийн асуудлыг хэлэлцэж байгаа аж. Өмнөд болон Умард Солонгосын удирдагчдын уулзалт хоёр Солонгосын хилийн бүсэд орших Панмүнжом тосгонд энэ сарын 27-нд болсон билээ.   
Э.Аянзаяа 
Холбоотой мэдээ