Каталони мужийн Засгийн газрын тэргүүний албан тушаалд К.Пучдемоны нэрийг дахин дэвшүүлнэ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
МАДРИД. /РИА Новости/. Испанийн Каталони мужийн захирагч асан Карлес Пучдемоны нэрийг тус мужийн засгийн газрын тэргүүний албан тушаалд дахин дэвшүүлнэ. Энэ тухай саналыг “Каталонийн төлөө хамтдаа” нам дэвшүүлжээ.
Өнгөрсөн оны аравдугаар сард Каталони мужийн парламент Испаниас тусгаар тогтнож байгаагаа дангаар зарлан тунхагласантай холбогдуулан Испанийн төв Засгийн газар тус мужийн өөртөө засах эрхийг нь түдгэлзүүлж, К.Пучдемон болон түүний засгийн газрын гишүүдийг албан тушаалаас нь огцруулж, парламентыг нь тарааж, орон нутгийн сонгууль явуулах шийдвэр гаргасан билээ.
Испаниас тусгаар тогтнох асуудлаар Каталонид бүх нийтийн санал асуулга явуулахыг хориглосон хэдий ч санал асуулга явуулж, тусгаар тогтнолоо дангаар тунхаглан Үндсэн хууль зөрчиж, хөл үймээн дэгдээсэн гэх үндэслэлээр Испанийн холбогдох албаны хүмүүс К.Пучдемоныг эрэн сурвалжилж байсан юм. Тэрбээр одоо Германд байгаа билээ. К.Пучдемоны нэрийг энэ сарын 14-нд албан ёсоор дэвшүүлэх аж.

Э.Аянзаяа