В.Путин ард түмнийхээ өмнө тангараг өргөлөө

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2018-05-07 17:34:06
МОСКВА. /ТАСС/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Кремлийн их ордны Андрейн танхимд тангараг өргөснөөр улс орноо 2024 он хүртэл дөрөв дэх удаагаа удирдахаар боллоо.   
 
“ОХУ-ын ерөнхийлөгчийн бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ иргэний эрх, эрх чөлөөг хүндлэн хамгаалах, ОХУ-ын Үндсэн хуулийг дагаж мөрдөх, хамгаалах, улс орныхоо бүрэн бүтэн, аюулгүй, тусгаар тогтносон, бүрэн эрхт байдлыг хамгаалах, ард түмэндээ үнэнчээр зүтгэхээ тангараглаж байна” гэж В.Путин тангараг өргөсөн байна.
Э.Аянзаяа
Холбоотой мэдээ