Хоёр талын худалдааг хэвийн үргэлжлүүлнэ гэж мэдэгдэв

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
172@montsame.mn
2018-05-09 09:44:37
АНКАРА. /РИА Новости/. Турк улс Ирантай хоёр талын худалдааг урьдын хэмжээнд үргэлжлүүлэн хийх бөгөөд энэ талаар хэн нэгэнд тайлагнахгүй гэж Туркийн эдийн засгийн сайд Нихат Зейбекчи Ираны цөмийн хөтөлбөрийн асуудлаархи олон улсын хэлэлцээрээс АНУ гарч байгаатай холбогдуулан тайлбар хийхдээ мэдэгджээ.
 
Ираны цөмийн хөтөлбөрийн асуудлаарх хэлэлцээрээс АНУ-ыг гаргаж, Ираны эсрэг эдийн засгийн хориг арга хэмжээг сэргээхээр шийдсэнээ АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп мягмар гарагт зарласан билээ.
 
“Бид Ирантай урьдын адил боломжтой бүх чиглэлээр худалдаа хийх болно” гэж Зейбекчи телевизийн CNN Turk сувагт ярилцлага өгөхдөө цохон тэмдэглэсэн байна.
 
Лу.Батбаяр

Холбоотой мэдээ