Америкийн 3 иргэнийг сулласан явдлыг том амжилт гэж үзэж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2018-05-10 13:43:52
ТОКИО. /ТАСС/. "Умард Солонгосын шоронд хоригдож байсан Америкийн 3 иргэнийг сулласан явдал нь том амжилт юм. Бид энэ алхмыг сайшааж байна" гэж Японы Ерөнхий сайд Шинзо Абэ өнөөдөр сэтгүүлчдэд мэдэгджээ.
 
Түүнчлэн тэрбээр Умард Солонгост хулгайлагдсан Японы иргэдийн асуудал одоо хүртэл шийдэгдээгүй байгааг дурдахын сацуу энэ асуудлаар АНУ, Өмнөд Солонгос болон Хятад улстай хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэхээ мэдэгдсэн байна.  
 
АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео Умард Солонгосын шоронд хоригдож байсан Америкийн 3 иргэнтэй хамт Вашингтоныг зорин ирж байгаа тухай Д.Трамп өмнө нь мэдэгдсэн билээ. Эдгээр гурван иргэн нь тагнуул хийсэн, дайсагнасан үйл ажиллагаа явуулсан гэх үндэслэлээр Умард Солонгост хоригдож байсан юм.  
Э.Аянзаяа 
Холбоотой мэдээ