В.Орбан дөрөв дэх удаагаа Унгарын ерөнхий сайдаар сонгогдов

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
dorjkhand@montsame.mn
2018-05-10 21:34:51
БУДАПЕШТ. /Синьхуа/. Унгарын парламент Виктор Орбаныг дөрөв дэх удаагаа ерөнхий сайдаар сонголоо  гэж “Синьхуа” агентлаг мэдээллээ.

199 суудалтай Унгарын Үндэсний Ассамблей буюу парламентын өнөөдөр явуулсан санал хураалтад оролцсон гишүүдийн 134 нь В.Орбаныг ерөнхий сайдаар улираан сонгохыг дэмжсэн бол 28 нь эсэргүүцсэн байна. Тэрбээр ерөнхий сайдаар дахин сонгогдохын тулд гишүүдийн талаас илүү хувийнх нь саналыг авах шаардлагатай байсан юм.

2010 оноос хойш Унгарын засгийн газрыг удирдаж буй тэрбээр 1998-2002 онд мөн тус улсын ерөнхий сайдаар ажиллаж байсан билээ.
 
Г.Доржханд

Холбоотой мэдээ