92 настай хүн Малайзын засгийн газрын тэргүүн боллоо
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
КУАЛА-ЛУМПУР. /Ройтерс/. Саяхан болсон Малайзын парламентын сонгуульд ялсан сөрөг хүчний удирдагч Махатхир Мохамад өчигдөр орой тус улсын ерөнхий сайд болж, тангараг өргөсөн тухай “Ройтерс” агентлаг мэдээллээ. Ингэснээр өдгөө 92 настай Махатхир нь дэлхийн хамгийн өндөр настай ерөнхий сайд болж байна.
Тэрбээр өмнө нь 20 гаруй жилийн турш Малайзын ерөнхий сайдаар ажиллаж байсан хүн юм. Энэ долоо хоногийн лхагва гарагт болсон бүх нийтийн сонгуульд түүний тэргүүлдэг сөрөг хүчний эвсэл 222 суудлын 113-ыг нь авч чадсан билээ.
Эрх баригч эвслийн удирдагч Нажиб Разак өчигдөр хэвлэлийн бага хурал хийх үеэрээ ялагдлаа хүлээн зөвшөөрсөн байна. Тэрбээр хэлэхдээ “Би ард түмний шийдвэрийг хүлээн зөвшөөрч, парламентын ардчиллыг хүндэтгэж байна” гээд, засгийн эрхийг тайван замаар шилжүүлэн өгөхөө илэрхийлжээ.

Г.Доржханд