Ираны цөмийн хөтөлбөртэй холбоотой хэлэлцээрээс гарч байгааг буруу гэж үзэж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
172@montsame.mn
2018-05-11 10:56:00
АНКАРА. /РИА Новости/. Туркийн Ерөнхийлөгч Тайип Эрдоган болон ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нар утсаар ярьж, Ираны цөмийн хөтөлбөртэй холбоотой хэлэлцээрээс АНУ гарч байгааг буруу гэж үзэж байгаагаа илэрхийлэв гэж Туркийн ерөнхийлөгчийн тамгын газрын эх сурвалж РИА Новости агентлагийн сурвалжлагчид мэдээлжээ.
 
2015 онд олон улсын зуучлагч зургаан улс (АНУ, ОХУ, Их Британи, Хятад, Франц, Герман) Ирантай байгуулсан хэлэлцээрээс АНУ гарч байгаа тухай тус улсын төрийн тэргүүн Дональд Трамп зарлаж, уг хэлэлцээрийн дагуу түдгэлзүүлээд байсан бүх хоригоо сэргээнэ гэж мэдэгдсэн юм.
 
Орос болон Туркийн удирдагчид үйл ажиллагааны хамтарсан төлөвлөгөө болсон дээрх хэлэлцээрийг байгуулсан нь дипломат шугамаар тогтоосон бөгөөд хадгалах шаардлагатай чухал амжилт болохыг тэмдэглэсэн байна.
 
Лу.Батбаяр

Холбоотой мэдээ