Мал мах боловсруулдаг цэг, үйлдвэр, худалдааны төвүүдэд шалгалт хийж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Аймгийн Мэргэжлийн хяналтын газар /МХГ/-аас “Эрүүл мал Эрсдэлгүй бүтээгдэхүүн” сарын аян зарласан. Энэ хүрээнд МХГ-ын байцаагч нар аймгийн төвийн мал нядалгааны цэгүүд, мах боловсруулах үйлдвэрүүд болон түүхий эд бүтээгдэхүүн тээвэрлэгч иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудад хяналт шалгалт хийж байна.
Тус аймгийн төвд мал нядалгааны цэг хоёр, мах боловсруулах үйлдвэр хоёр, мах худалдаалах цэг хоёр байдаг. Одоогоор мал нядалгааны хоёр цэгт ажиллаж, хяналт шалгалт хийгээд байгаа юм байна.
“Бид хяналт шалгалтаа төлөвлөгөөт хугацааны дагуу яуулж байгаа. Хамгийн эхэнд ажилласан мал нядалгааны цэгүүдийн хувьд ололттой бас дутагдалтай талууд байна. Жишээ нь мал нядалгааны газрууд малын эмчээ тогтмол ажиллуулахгүй байна. Мөн бүртгэл хөтлөлт, албан хэргийн хөтлөлтүүд их хангалтгүй байна. Гарсан зөрчил дутагдлаа тодорхой хугацаанд арилгах талаар заавар зөвлөмж өгсөн.” хэмээн аймгийн МХГ-ын Мал эмнэлгийн улсын байцаагч Б.Сайнбаяр хэллээ.
“Эрүүл мал эрсдэлгүй бүтээгдэхүүн” аян 06 дугаар сарын 01 хүртэл үргэлжинэ.

Т.Одончимэг