Афины метро өнөөдөр ажиллахгүй

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
172@montsame.mn
2018-05-14 08:28:26
АФИН. /РИА Новости/. Грекийн нийслэл Афин хотын метро хөдөлмөрчдийн ажил хаялтын улмаас даваа гарагт буюу өнөөдөр ажиллахгүй юм байна.
 
Ажилтан дутагдсан, сэлбэг хэрэгсэл, эд материалын гачигдалд орсноос үүдэлтэй эмгэнэлт байдалд анхаарал хандуулах үүднээс Афины метроны SELMA компанийн хөдөлмөрчдийн холбооноос метроны 2 ба 3 дугаар шугам 24 цагийн ажил хаялт зарласан ажээ.
 
Хөдөлмөрчдийн холбооноос гаргасан мэдэгдэлд тэмдэглэснээр, тус компанийн удирдлага нөхцөл байдлыг нийт ажилтнуудтай хэлэлцэхээс зайлсхийж, өөрсдийн бодлоготой санал нийлэхгүй байгаа хүмүүсийг айлган сүрдүүлэх “мафийн арга” хэрэглэж байгаа юм байна. Ажилчид метро-г хувьчилж, олон улсын зээлдүүлэгчдийн шаардлагаар байгуулсан хувьчлалын “супе санд” өгөхийг эсэргүүцэж байгаа ажээ.
 
Лу.Батбаяр
Холбоотой мэдээ