ЭСЯ-уудаа Иерусалим руу нүүлгэн шилжүүлэхийг бүх улсад хандан уриалжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ТЕЛЬ-АВИВ. /РИА Новости/. АНУ-ын жишгийг даган, ЭСЯ-уудаа Иерусалим руу нүүлгэн шилжүүлэхийг Израилийн Ерөнхий сайд Биньямин Нетаньяху бүх улсад уриалжээ.
АНУ-ын Засгийн газар Израилийн Тель-Авив хот дахь ЭСЯ-аа өнөөдөр Иерусалим хот руу нүүлгэн шилжүүлэх гэж байгаа тухай өмнө нь мэдээлсэн билээ. Үүнтэй холбогдуулан Б.Нетаньяху АНУ-ын ЭСЯ-ны нээлтийн ёслолд үг хэлэхдээ “Өнгөрсөн оны сүүлчээр Иерусалимыг “Израилийн нийслэл”-ээр хүлээн зөвшөөрсөн АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын гаргасан шийдвэрт Еврейн ард түмэн үүрд талархах болно. ЭСЯ-уудаа Иерусалим руу нүүлгэн шилжүүлснээр энх тайванд хүрэхэд тус дөхөм болох учир АНУ-ын жишгийг дагахыг би бүх улсад хандан уриалж байна” гэжээ.
АНУ-ын жишгийг даган Гватемал болон Парагвай улс тавдугаар сард багтаан ЭСЯ-аа Иерусалимд нээхээр болсон юм. Харин бусад улс орны хувьд Иерусалимын асуудал шийдэгдээгүй байгаа учир ЭСЯ-аа Тель-Авив хотод байлгасан хэвээр байна.

Э.Аянзаяа