Узбекистаны Ерөнхийлөгч АНУ-д гурван өдрийн айлчлал хийнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2018-05-15 09:58:22
ТАШКЕНТ. /РИА Новости/. Узбекистаны Ерөнхийлөгч Шавкат Мирзиеевийн АНУ-д хийх гурван өдрийн айлчлал өнөөдөр эхэлж байна. Уулзалтын үеэр талууд далайцтай багц баримт бичгүүдэд болон 4 тэрбум ам.долларын гэрээ, хэлэлцээрүүдэд гарын үсэг зурах төлөвтэй байна.
 
Түүнчлэн талууд Узбекистан-Америкийн хамтын ажиллагааны хөгжлийн байдал, хэтийн төлвийг хэлэлцэж, бүс нутаг болон олон улсад тулгамдсан асуудлаар санал бодлоо солилцох аж.    
 
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп энэ сарын 16-нд Узбекистаны ерөнхийлөгчийг хүлээн авч уулзах юм байна. Харин энэ сарын 17-нд Ш.Мирзиеев АНУ-ын батлан хамгаалахын сайдтай яриа хэлэлцээ хийх аж. 
 
Э.Аянзаяа
Холбоотой мэдээ