Барилгын ослоор 13 хүн амь насаа алджээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2015-12-02 11:48:01

Өнөөдөр нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас барилга дээр гарсан осол, аваарын үед хэрхэн ажилласан, хууль дүрэм зөрчсөн аж ахуйн нэгжид ямар хариуцлага тооцсон тухайгаа мэдээллээ. 

Сүүлийн гурван жилд барилга дээр 101 осол гарчээ. Ослын улмаас 63 хүн таалал төгсөж, 40 хүн хүнд, хөнгөн гэмтжээ. Өөрөөр хэлбэл хөдөлмөрийн аюулгүй байдал хангаагүйгээс, хайхрамжгүй хандлагаасаа болж барилгын компаниуд 63 хүний эрдэнэт аминд хүрчээ. Өнөөдөр нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас барилга дээр гарсан осол, аваарын үед хэрхэн ажилласан, хууль дүрэм зөрчсөн аж ахуйн нэгжид ямар хариуцлага тооцсон тухайгаа мэдээллээ. Энэ оны нэгдүгээр сарын нэгнээс энэ сарын нэгэн хүртэлх хугацаанд тус газарт ослын 56 дуудлага иржээ.

Нийт дуудлагын 22 нь барилгын салбартай холбоотой осол. Ослын байдлыг судлахад дээрх 22 осолд өртөж, 13 хүн нас барж, 13 ажилтан хүнд хөнгөн гэмтсэн байна. Одоогоор бүх осолд эрүүгийн хэрэг үүсгэн цагдаагийнхан шалгаж эхэлжээ. Харин хоёр барилгын компанийн үйл ажиллагаанд улсын байцаагчийн акт бичиж, зогсоосон байна.

Ж.Батсайхан

Холбоотой мэдээ