Дүрс оношилгоо, нярай, эх барих эмэгтэйчүүдийн эмч нар шинэ мэдлэг олгов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2018-05-19 21:39:49
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Түнхний үений дутуу хөгжил, мултрал нь хүүхдийн согог заслын төдийгүй нярай судлалын тулгамдсан асуудлын нэг ажээ.
Иймээс энэхүү хүндрэлээс урьдчилан сэргийлэхийн тулд хамгийн түрүүнд авах арга хэмжээ бол дөнгөж төрсний дараах амаржих газарт эрт оношлон, эмчлэх явдал юм. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын судалгаагаар нярай хүүхдийн 2-3 хувь нь түнхний дутуу хөгжилтэй төрдөг байна.
Үүнтэй холбогдуулан Сэлэнгэ аймгийн ЭМГ-аас санаачилан ЭХЭМҮТ, Швейцарын хүүхдийн хэт авиан оношилгооны нийгэмлэгийн эмч нартай хамтран “Нярайн түнхний үений дутуу хөгжил, мултралыг хэт авиагаар эрт оношлох, мултралаас сэргийлэх эмчилгээ” сургалтыг энэ сарын 10-12-ны өдрүүдэд аймгийн төвдөө зохион байгуулжээ. Уг сургалтанд Дархан–Уул, Өвөрхангай, Архангай, Булган, Орхон, Сэлэнгэ аймгийн Нэгдсэн эмнэлгүүдийн дүрс оношилгоо, нярай, эх барих эмэгтэйчүүдийн эмч нарын 16 хүн хамрагдсан байна.
Ч.Отгонцэцэг
Холбоотой мэдээ