АНУ-ын худалдааны сайд Хятадад айлчилна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
172@montsame.mn
2018-05-22 10:16:36
ВАШИНГТОН. /ТАСС/. АНУ-ын худалдааны сайд Уилбур Росс энэ оны зургадугаар сарын эхээр Хятадад айлчилж, Америкийн нийслэлд хийсэн яриа хэлэлцээний үеэр хүрсэн тохиролцоог бататгах асуудлыг БНХАУ-ын эрх баригчидтай хэлэлцэнэ гэж телевизийн CNBC суваг Цагаан ордны эх сурвалжийн хэлснийг иш татан мэдээлжээ.
 
ТАСС агентлагийн уламжилснаар, У.Росс тавдугаар сарын 29-30-нд Парист болох Эдийн засгийн хамтын ажиллагаа болон хөгжлийн байгууллагын чуулга уулзалтын дараа Хятадад очих төлөвтэй байгаа аж.
 
АНУ болон Хятадын эрх баригчид тавдугаар сарын 17-18-нд Вашингтонд хоёр талын худалдааны асуудлаар яриа хэлэлцээ хийж, хоёр улсын худалдааны тэнцвэргүй байдлыг арилгахад чиглэсэн арга хэмжээ авахаар тохиролцсон юм. Энэ үеэр Хятадын тал Америкаас худалдан авах барааны хэмжээг нэмэгдүүлэхийг зөвшөөрсөн байна.
 
Лу.Батбаяр

Холбоотой мэдээ