Төрийн албан хаагчид өглөөний дасгал хийж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
Увс /МОНЦАМЭ/. Аймгийн Эрүүл мэндийн газраас "Эрүүл жин-Эрүүл амьдрал" аяны хүрээнд "Өглөөний алхалт, өглөөний цай" арга хэмжээг энэ өглөө явууллаа. Энэхүү арга хэмжээнд 24 байгууллагын 80 гаруй төрийн албан хаагч оролцсон бөгөөд ирэх сарын 4-ийг хүртэл дөрвөн удаа зохион байгуулагдах юм байна. Энэ өглөөний арга хэмжээнд аймгийн ЗДТГ, Хууль зүйн хэлтэс, аймгийн ИТХ, Орон нутгийн өмчийн газар, Төрийн аудит, БОАЖГ, Стандарчлал хэмжил зүйн хэлтэс, Статистикийн хэлтсийн хамт олон хамрагджээ. Орон нутгийн өглөөний 6 цагт нээлт хийж, улмаар “Жавхаат хэмнэл” аэробекийн дасгал, 2,8 км-ын алхалт, сунгалтын дасгал, өглөөний цай зэрэг арга хэмжээ гээд нийтдээ нэг цагийг төрийн албан хаагчид үр дүнтэй өнгөрүүлсэн байна.
Б.Батхүү