Түймрийг унтраасан ч хүний амь аварч амжсангүй

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
183@montsame.mn
2018-05-23 14:53:19
Улаанбаатар /МОНЦАМЭ/.Налайх дүүргийн дөрөвдүгээр хороонд гэр шатаж байна гэсэн дуудлага өчигдөр  00:00 цагт  тус дүүргийн Онцгой байдлын хэлтэст иржээ. Дуудлагын дагуу  гал түймэр унтраах, аврах 28 дугаар ангийн алба хаагчид  тус газарт 7 минутын дараа   очиж 15 минут ажиллан түймрийг унтраасан байна. Гал түймэрт  35 настай эрэгтэй Э, гурван  настай эрэгтэй Э нар өртөж нас барсан тул цогцсыг гаргаж тус дүүрэг дэх Цагдаагийн хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгчээ. Түймрийг унтраасан ч хүний амь аварч амжсангүй.

Ж.Батсайхан
Холбоотой мэдээ