Гаалийнхан гар утасны хэрэгт холбогдлоо

Монголын мэдээ | Хууль
batsaikhan@montsame.mn
2015-12-02 15:23:33

Замын-Үүдийн гаалийн зарим ажилтан авлигын хэрэгт холбогдсоноос хойш дахиад гар утас бөөнөөр нь хил давуулах гэсэн хэрэгт холбогдон шалгуулж байна.

Тус боомт дахь тагнуулын ажилтнууд өмнөд хөршөөс орж ирсэн ДГО улсын дугаартай УАЗ-469 маркийн машиныг сэжиглэн шалгахад нууцаар хил давуулсан 130 гаруй ширхэг гар утсыг илрүүлжээ. Гаалийнхан уг гар утсанд бүрдүүлэлт хийлгэлгүй хил нэвтрүүлэх гэж байсныг тагнуулынхантай хамтран илрүүлээд шалгаж байна" гэж тус боомтын хилийн албаныхан мэдээлсэн юм.

Ж.Батсайхан

 

Холбоотой мэдээ