Ирантай худалдаа хийдэг компаниудын эрх ашгийг хамгаална

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
172@montsame.mn
2018-05-23 15:20:03
ПАРИС. /ТАСС/. Иранд үйл ажиллагаа эрхэлдэг Европын компаниудын эсрэг АНУ-ын засаг захиргаанаас авч хэрэгжүүлэх хориг арга хэмжээ нь хууль бус юм гэж Францын гадаад хэргийн сайд Жан-Ив Ле Дриан лхагва гарагт France Inter радиод ярилцлага өгөхдөө мэдэгджээ.
 
ТАСС агентлагийн мэдээлснээр, “Бид ийм шийдвэрийг бүрэн эсэргүүцэж байна. Цөмийн хөтөлбөртэй нь холбоотойгоор Ирантай байгуулсан хэлэлцээрээс Франц улс гарахгүй, түүнийг дагаж мөрдөх болно” гэж Ле Дриан тэмдэглэсэн байна.
 
Мөн тэрбээр Ирантай худалдаа хийдэг компаниудын эрх ашгийг болон хөрөнгө оруулалтыг хамгаалах бодолтой байгаагаа илэрхийлжээ.
 
Лу.Батбаяр

Холбоотой мэдээ