"Спортлог баасан гараг" аяныг зарлалаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
mn_tuul@montsame.mn
2015-12-02 15:32:29

Монголын Залуучуудын холбооноос санаачлан хэрэгжүүлж буй "Спирт үү, спорт уу" аяны хүрээнд Улаанбаатар хот дахь Өвөрхангай аймгийн  залуучуудын холбоо "Спортлог баасан гараг" аяныг  зарлалаа.

Долоо хоног бүрийн баасан гарагт спорт сонирхдог залуусын дунд төрөл бүрийн уралдаан тэмцээн зохион байгуулахаар болж, энэ сарын 4-ны баасан гарагт Хилчин спорт хорооны зааланд 16-18 цагийн хороонд сагсан бөмбөгийн тэмцээн зохион байгуулахаар болжээ. 

Долоо хоног бүр өөр өөр спортын төрлөөр явуулах зорилготой энэхүү аян нь сонирхсон залуучуудад нээлттэй болохыг зохион байгуулагчид дуулгалаа. 

Б.Туул

Холбоотой мэдээ