Э.Бэхбаяр шагналын мөнгөө алджээ

Монголын мэдээ | Хууль
batsaikhan@montsame.mn
2015-12-02 16:38:38

Азербайжаны нийслэлд болсон  Гайдарын Алиевийн нэрэмжит “Голден Гран-При” олон улсын уламжлалт тэмцээн өнгөрөгч долоо хоногт болж өндөрлөсөн. Энэхүү шилдэг бөхчүүдийн уламжлалт тэмцээний эрэгтэйчүүдийн 57 кг-ын жинд барилдсан ОУХМ Э.Бэхбаяр мөнгөн медальтай ирсэн. Гэвч шагналын мөнгөө алдсан байна.

Тус тэмцээнээс тэрбээр 5000 ам.долларын мөнгөн шагналыг хүртжээ. Шагналын мөнгөө алдсан талаар ОУХМ Э.Бэхбаяр, түүний багш гавьяат тамирчин А.Энхээ, олон улсын шүүгч Л.Болормаа нар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Ганцаараа медаль авсан болохоор багийн бусад тамирчид, багш нартаа тус бүрт нь 100 ам.доллар өгч, үлдсэн 4300 ам.доллараа халааслаад нисэх онгоцны буудал руу явсан байна. Тэнд очоод тээшинд мөнгөө хийх гэснээ болиод дасгалжуулагч Ц.Цогтбаярт өгчээ. Тэд 7 цаг гаруйн хугацаанд нисээд Бээжинд буугаад хоолонд орох үед Бэхээ багшаасаа “мөнгөө авья” гэсэн байна. Гэтэл багш нь “Та нар надаар тоглоод байгаа юм уу” гэж хэлээд цүнхнээсээ мөнгийг нь гарган шиджээ. Гэтэл хоёр захад нь 100 ам.долларыг хийгээд дотор нь 22 ширхэг нэгтийн ам.доллар байсан байна. Тэд Бээжингээс буунгуут  Нисэхийн цагдаагийн хэлтэст мэдүүлэг өгчээ. Хамгийн гол нь хууль, цагдаагийнхан энэ хэргийн учрыг үнэнээр нь олж өгөөсэй” гэж тэд ярилаа.

Ж.Батсайхан

Холбоотой мэдээ