Зарим замын хөдөлгөөнийг хязгаарлана

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
gantuya@montsame.mn
2018-05-26 11:45:34
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн зам засварын ажлын хүрээнд өнөөдрөөс эхлэн түр хаагдах замуудын мэдээллийг хүргэж байна.
Тодруулбал өнөөдөр оройн 23:00 цагаас маргааш 07:00 цагийн хооронд,
  • Баянзүрх дүүргийн Дамдинсүрэнгийн гудамжинд “Бөртэ Трейд” ХХК бохир усны шугам татах ажил,
  • Хан-Уул дүүргийн 3-р хороо, Энгельсийн гудамжинд дулааны шугам солих ажил, 
  • Баянзүрх Доржийн гудамж буюу ХХЕГ-ын хойд талын замд “МЭЗ” ХХК дулааны шугам угсрах ажил тус тус хийх тул замын хөдөлгөөнийг хязгаарлах юм байна. 
Н.Туяа
Холбоотой мэдээ