В.Путин, Си Жиньпин нар чухал баримт бичгүүдэд гарын үсэг зурах төлөвтэй байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2018-05-28 11:29:28
БЭЭЖИН. /РИА Новости/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины БНХАУ-д ирэх сард хийхээр товлосон төрийн айлчлал нь Хятад болон Орос улсын харилцааг хөгжүүлэх түлхэц үзүүлэх бөгөөд айлчлалын үеэр талууд чухал баримт бичгүүдэд гарын үсэг зурах аж. Энэ тухай Хятадын гадаад хэргийн сайдын туслах Жан Ханьхуэй өнөөдөр мэдэгджээ.
 
"Ирэх сард хийх төрийн айлчлал нь В.Путины төрийн тэргүүний албан тушаалдаа орсноос хойшхи Хятад улсад хийх анхны айлчлал болох юм. Түүнчлэн хоёр улсын удирдагчдын энэ жил хийж буй анхны уулзалт болно” гэж тэрбээр хэлжээ.
 
Айлчлалын үеэр В.Путины БНХАУ-ын дарга Си Жиньпинтэй хийх хэд хэдэн уулзалтыг төлөвлөсөн байна. Түүнчлэн хоёр улсын удирдагчид хамтарсан хэвлэлийн бага хурал болон баримт бичгүүдэд гарын үсэг зурах ёслолд оролцох аж. Төрийн айлчлалын хүрээнд багтсан албан ёсны хөтөлбөрөөс гадна хоёр улсын удирдагчид соёлын арга хэмжээнүүдэд оролцох юм байна.
Э.Аянзаяа 
Холбоотой мэдээ