Гал түймэр унтраах техник хэрэгсэл хүлээлгэн өглөө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2018-05-30 16:16:48
Увс /МОНЦАМЭ/. “Гамшгийн эрсдлийг бууруулах, бэлэн байдлыг хангах” төслийг МУЗН-ээс Олон улсын улаан загалмай, Улаан хавирган сар нийгэмлэгүүдийн холбоо, Австралийн Улаан загалмайн нийгэмлэгтэй хамтран хэрэгжүүлж байгаа аж. Энэ хүрээнд гал унтраах, бэлэн байдлыг хангах иж бүрэн тоног төхөөрөмжийг Хяргас, Өндөрхангай сумдын ЗДТГ-т аймгийн УЗХ-оос өчигдөр хүлээлгэн өглөө.

Нийтдээ 30 гаруй төрлийн 143 ширхэг эд зүйлсийг гардуулсан байна. Мөн эдгээр зүйлсийг хадгалах байрыг нь мөн барьж өгсөн байна. Тус төслийн хүрээнд Хяргас, Өндөрхангай сумдад 15 сайн дурын идэвхтэн бэлтгэгдэж, гамшиг ослын үед ажиллахаар болсон байна.
Гал түймрийн эрсдэл өндөр хоёр сумыг сонгон авч энэ төслийг хэрэгжүүлснийг аймгийн УЗХ-ны дарга Э.Дуламсүрэн дээрх тоног төхөөрөмжийг гардуулан өгөх үеэр онцлон хэллээ.
Б.Батхүү
Холбоотой мэдээ