Иргэдийн хурлын эмэгтэй төлөөлөгчдөд сургалт явууллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Орон нутгийн ИТХ-ын эмэгтэй төлөөлөгчдийн төлөөллийн болон хяналтын чиг үүргээ хэрэгжүүлэх чадавхыг сайжруулах, мөн эмэгтэйчүүдийн улс төрийн болон нийгмийн оролцоог хангах зорилготой сургалт Сэлэнгэ аймгийн төв Сүхбаатар хотноо 29-30-ны өдрүүдэд зохион байгуулагдлаа.
Энэхүү сургалтаар “Хамтын манлайлал, нийгмийн бүтцийн зураглал”, “Шийдвэр гаргагчид нөлөөлөх, эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоо ба төлөөлөл”, “Иргэдийн оролцооны шинэ хууль тогтоомжийг хэрэглэн манлайллаа бэхжүүлэх боломж” сэдвүүдээр Сэлэнгэ аймаг, сумдын ИТХ-ын эмэгтэй төлөөлөгчид мэдлэг, чадвараа дээшлүүлсэн юм.
Сургалтыг УИХ-ын Тамгын газар, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, Швейцарийн хөгжлийн агентлагаас хамтран хэрэгжүүлж буй "Монгол Улс дахь төлөөллийн байгууллагын чадавхыг бэхжүүлэх нь" төслөөс Сэлэнгэ аймгийн ИТХ-тай хамтран зохион байгууллаа.
Чадавхжуулах сургалтыг “МОНФЕМНЕТ Үндэсний Сүлжээ”-ний Ерөнхий Зохицуулагч, Жендэрийн Үндэсний Хорооны гишүүн, Жендэрийн Үндэсний шинжээч хуульч Д.Энхжаргал, “Өөрчлөлтийн төлөөх Эмэгтэйчүүд” ТББ-ын тэргүүн Б.Золзаяа, хуульч, өмгөөлөгч Д.Цэнд-Аюуш, “Бидний оролцоо хөгжил” ТББ-ын тэргүүн Ж.Чанцалдулам нар удирдан явуулсан байна.
"Нутгийн удирдлагад эмэгтэйчүүдийн манлайлал" сэдэвт тус сургалтад аймаг, сумын ИТХ-ын эмэгтэй төлөөлөгчид, сумдын ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн эмэгтэй дарга нар нийт 130 гаруй хүн оролцжээ. Сургалтанд хамрагдсан нийт төлөөлөгчдөд зохион байгуулагчдын зүгээс гэрчилгээ олгосон байна.

Ч.Отгонцэцэг