Сүхбаатарын талбайн баруун болон зүүн талын автозамыг түр хаана
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Сүхбаатарын талбайн баруун болон зүүн талын автозамыг өнөөдөр 09.00-17.00 цаг хүртэл хаана.
Өнөөдөр тохиож буй "Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр"-ийн хүрээнд Сүхбаатарын талбайд "Монгол хүүхдүүд" баярын арга хэмжээ болно. Энэ хүрээнд хүүхдийн аюулгүй байдлыг хангах, зам тээврийн осолд өртөхөөс сэргийлэх зорилгоор тус замын хөдөлгөөнийг түр хязгаарлах юм.

Ч.Ариунболд